11-328378      info@tse-pu.mn
link 1
link 2
link 3

Мөөгөнцөртөх өвчин (кандидоз)

Мөөгөнцөртөх өвчин  (кандидоз)  - хөрөнгө мөөг Candida- ийн бүлгийн мөөгөнцрүүдээр үүсгэгддэг. Candida – ийн төрлийн мөөг нь хүний ам, үтрээ, шулуун гэдсэнд хэвийн бичил орчин болж амьдардаг боловч  хэвийн хэмжээнээсээ ихэссэн тохиолдолд л өвчин үүсгэнэ.
 Халдварлалт:  бэлгийн хавьтлаар халдварлаж болох боловч ихэвчлэн дараах хүчин зүйлийн нөлөөгөөөр үүсэх нь элбэг байна:
-  антибиотик хэрэглэх
- ерөнхий биеийн дархлаа сулрах (гадаад орчин цаг агаар солигдох, сэтгэл санааны хямрал, ажлын ачаалал ихсэх, нойргүйтэх г.м.)
- дааврын бэлдмэл удаан хугацаагаар хэрэглэх
- туяа болон химийн эмчилгээ хийлгэх
- чихрийн шижин өвчин
- ДОХ-ын халдвар
- хэт бариу дотуур хувцас өмсөх, агаар
Шинж тэмдэг:  эмэгтэйчүүдэд үтрээ, гадна бэлэг эрхтэн, эрэгтэйчүүдэд бэлэг эрхтэний толгой, тээрхийн арьс өвчилнө. Мөн мөөгөнцрийн гаралтай амны салстын үрэвсэл (стоматит), давсагны үрэвсэл (цистит), нарийн, бүдүүн гэдэсний үрэвсэл  (энтерит, проктит), хошного хавийн арьсны үрэвслээр илэрч болдог.
- бэлэг эрхтэний толгой, тээрхийн арьс улайх, заримдаа жижиг цэгчилсэн тууралт гарах
  - бэлэг эрхтэний толгой, тээрхийн арьс загатнана, ирвэгнэнэ
- бэлэг эрхтэний толгой дээгүүр цагаан өнгөр тогтоно
- бэлгийн хавьтлын үед өвдөнө, хорсоно
- заримдаа шээхэд хорсоно