11-328378      info@tse-pu.mn
link 1
link 2
link 3

Параффинома

ПараффиномаЭнэ сэдвээр элдэв зураг оруулахгүй энэ талаар бид зурагт радиогоор байнга ярьж хангалттай тайлбарласан гэж үзэж байтал ийм асуудалтай хүмүүс тасрахгүй ирж биднийг ийм юм хийдэг үү гэж байнга асууж шалгаагаад байгаа тул аргагүй эрхэнд доорх зургуудыг орууллаа.Бэлэг эрхтэнээрээ тог...
» Дэлгэрэнгүй

Төмсөгний үрэвсэл

Ихэвчлэн 16-40 насны бэлгийн амьдрал ид явагдаж байгаа эрчүүдэд орхоэпидидимит буюу төмсөг дайврын үрэвсэл тохиолддог.Орхит ( төмсөгний үрэвсэл),эсвэл эпидидимит (төмсөгний дайврын үрэвсэл) нь төмсөг ба дайврыг нилд нь хамарсан үрэвсэл болохыг орхоэпидидмит гэнэ. Төмсөгний дайврын үрэвсэлгийг явцаар нь 3 ангилна.
   1. Хурц
   2. Архаг
   3. Сэдрэлтэй
Үүсгэгчээр нь өвөрмөц ба өвөрмөц бус үүсгэгчтэй гэж ангилдаг.
Өвөрмөц бус үүсгэгч нь:

   - БЗХӨ /Трихомонад,гонорей, хламиди,уреаплазм,микоплазм г.м
   - Нянгууд / гэдэсний савханцар,стафилококк,протей г.м
   - Вирус / Энтровирус,томуугийн вирус,гахай хавдар/

Өвөрмөц үүсгэгч нь: -Сүрье,тэмбүү,бруцелёз,г.м/

Төмсөг ба төмсөгний дайварт халдвар орох зам:
    -Цусаар
    -Лимф буюу тунгалагаар дамжин халдана
    - Өгсөх үамаар үр дамжуулах цоргоор, сувгаар
Орхоэпидидмит үүсэх урьдал шалтгаан нөхцөлүүд
-    Хөл болон бөгсөн биеэ хэт дааруулах,даарч осгох
-    Төмсөгний бэртэл гэмтэл/ цавь төмсөгрүү цохиулах/
-    Ерөнхий халдварт өвчнүүд: томуу , гахайн хавдар г.м
-    Шээсний замын архаг үрэвсэлт өвчнүүд:уретрит, коликкулит
-    Бэлгийн замын халдварт өвчтэй,мэс засал хйилгэсэн,везикулит,коликулит
-    Бага аарцагны мэс засал хийлгэсэн (төмсөгөнд , түрүү булчирхайд тур түрүү булчирхайн дурангийн хагалгаа хийлгэсэн)
-    Ерөнхий биеийн дархлаа суларсан
Хурц орхоэпидидмитийн шинж тэмдэг
-    Төмсөг цавьруу өвдөнө
-    Төмсөг ба түүний дайвар томорч хавдсан
-    Төмсөг ба түүний дайвар хатуу нягт болсон
-    Үрэвссэн төмсөгний хуухнаг улайн хавдсан
-    37,5-40°C хүртэл халуурна
-    Заримдаа шээсний сүвнээс шингэн шүүс ялгарна
-    Үрэвссэн төмсөг өвдөнө, цавь хярзанруу өвдөлт дамжина.
Хүндэвтэр / сэдэрсэн хэлбэрийн үед/
-    Хурц үрэвсэлтэй адил шинж тэмдэгтэй боловч орой сул илэрнэ.
-    37-37,5 хүртэл халуурна, удаан явцтай аажимдаа намжих юмуу архаг хэлбэррүү шилждэг.
Архаг орхоэпидидимитийн үед сэдрэл нь ремисс буюу намжмал байдлаар солигдож байдаг.6 сар ба түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг бөгөөд эмчилгээ авахдаа муу болдог.
Өвөрмөц орхоэпидидмит нь сүрье,тэмбүүгээр үүсгэгддэг ба үргэлж архаг хэлбэрээр явагддаг .
Архаг орхоэпидидмитийн шинж тэмдэгүүд
-    Үрэвссэн төмсөг байнга юмуу үе үе өвдөнө.
-    Алхах, хурьцлын үед, ачаалалтай ажиллах үед, өвдөлт нэмэгдэнэ.
-    Үе үе халуурна, дотор халуунтай  (субфебриль фебриаль хүрнэ)
-    Хавар намар сэдрэлт явагдана
-    Сүрьегийн гаралтай орхоэпидидмитийн үед хуухнаг дээр цорго үүсэж болно.
Ялган онош : эпидидмит, орхит, төмсөгний ба дайврын хавдар,хуухнагны буглаа,өвөрмөц үүсгэгчтэй орхоэпидидмит
Оношлогоо шинжилгээ:
-    Цусны ерөнхий шинжилгээ,үрэвслийн шинж тэмдэг болох лейкоцитоз,СОЭ хурд үзнэ.
-    Шээсний ерөнхий шинжилгээ, лейкоцитури буюу шээсэнд үрэвслийн эсүүд үзэгдэнэ.
-    Гурван аяганы сорил,эхний ба сүүлийн аяганд лейкоцитури илэрнэ.
-    Шээсний сүвнээс наалдцын шинжилгээ авсан материалаа ургуулна
-    RW –тэмбүүг шинжилж үзэх
-    ПГУ, ИФА-аар БЗХӨ шинжлэх
-    Хэт авиан шинжилгээгээр хуухнаг дотор эрхтэнүүдийн өрчлөлт, төмсөг ба төмсөгний дайварын хэмжээ нягтрал, сул шингэн, шохойжил зэргийг үзнэ.
-    Доплер хийж төмсөг, дайврын цусан хангамжийг тодорхойлно.
-    Зарим тодорхой бус нөхцөлд төмсөгнөөс эдийн шинжилгээ авч сүрье,халдвартай эсэхийг шинжилнэ.
 Хурц орхоэпидидмитийн эмчилгээ:
-    Хэвтэрийн дэглэм барьна.
-    Хоолондоо шорвог,тослог,утсан, хурц,халуун ногоо, исгэлэн хоол бага хэрэглэнэ.
-    Архи, тамхи хориглоно
-    Төмсөгөө дээш сойсон дотоож, татлага хэрэглэнэ
-    Хавдсан төмсөг дээр мөстэй хүйтэн жин тавьна. Халуун, хавдар тэмтрэгдэхээ больсон үед хүйтэн мөстэй жин тавихгүй.
-    Антибиотик хэрэглэнэ.

           

Төмсөгний хавдар

Төмсөгний хорт хавдар нь ихэвчлэн залуучуудад элбэг тохиолддог ч 29-35 насны хоорондох эрчүүдэд хамгийн нийтлэг. Ямар ч өвдөлтгүй зангилаа, овгор товгор зүйл төмсгөнд тэмтрэгдэх, эсвэл төмсөгний хэмжээ, нягтрал нь жирийн байдгаас өөрчлөгдөх зэрэг нь төмсөгний хорт хавдрын хамгийн эхний шинж тэмдэг юм. Үүнээс гадна хэвлийн доод хэсэг, цавь орчмоор өвдөх шинж тэмдэг илэрч болно. Ихэнх эрэгтэй хавдар үүссэнийг мэддэггүй, мэдлээ ч шууд эмчид очдоггүй. Үүнээс болж хорт хавдар бусад эрхтэнд үсэрхийлдэг. Иймд хорт хавдрыг эрт илрүүлэх тусмаа эмчилгээний үр дүн сайн байна гэдгийг хүн бүр төдийлэн ухамсарладаггүй ажээ. Төмсөгний хорт хавдрыг мэргэжлийн эмч, төдийгүй төмсгөө шалгаж хэвшсэн эрэгтэйчүүд өөрсдөө ч оношилж болдог. Хорт       хавдар       бүрэн       оношлогдсон тохиолдолд мэс заслын аргаар төмсгийг авах эмчилгээ хийнэ. Үлдсэн нэг төмсөг нь даавар ялгаруулах, бэлгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой. Төмсөгний хорт хавдар үүсэх шалтгааныг бүрэн тогтоогоогүй байна. Гэхдээ төмсөг хуухнагт буухгүйудах нь хорт хавдар үүсэх гол шалтгаан болдог.
Хэдийгээр эрэгтэй хүүхдийг төрөнгүүт төмсөг нь байгаа эсэхийг эмч нар шалгадаг ч гэсэн эцэг эхчүүд ч бас анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Заримдаа төмсөг нь буугаагүй хүүхдийг өсвөр насанд нь эсвэл бүр түүнээс ч хожуу мэдэх тохиолдол гардаг. Энэ үед төмсөгний хорт хавдар аль хэдийн үүссэн байж болзошгүй. Иймд бага насны эрэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ төмсгийг шалгаж, хоёр төмсөг нь хуухнагтаа байгаа эсэхийг мэдэхэд илүүдэхгүй. Хэрвээ аль нэг талын төмсөг эсвэл хоёулаа буугаагүй тохиолдолд эмнэлэгт хандаж төмсгийг буулгах мэс засал хийлгэх нь зүйтэй юм.
Төмсгөө  хэрхэн өөрөө шалгах вэ? 
Төмсөгний хавдрыг илрүүлэхэд төмсгөө өөрөө шалгаж үзэж байх нь хааяа нэг эмнэлгийн үзлэгт орж биеэ шинжлүүлэхээс илүү үр дүнтэй байдаг гэж зарим хавдар судлаачид үздэг. Иймд эрчүүд сар бүр тогтмол нэг өдрийг сонгон төмсгөө  өөрсдөө шалгаж сурах нь чухал юм. Төмсгөө халуун усанд орж байх үедээ ( шалгах нь тохиромжтой байдаг. Учир нь халууны үйлчлэлээр хуухнаг сунаж, төмсгийг
Тэмтрэхэд илүү хялбар болно. 14-өөс дээш насны бүх эрчүүд төмсгөө өөрөө шалгах үзлэгийг тогтмол хийх ёстой. Төмсгөө шалгах аргачлал:
Толины өмнө зогсож байгаад хуухнагаа сайтар ажиглан гадна талаас нь ажиглагдах өөрчлөлт байгаа эсэхийг шалгана. Дараа нь хоёр эрхий, долоовор, дунд хуруугаар төмсгийг хоёр талаас нь барьж зөөлөн тэмтэрнэ. Эрхий хуруунуудаа төмсөгний дээд талд, дунд ба долоовор хуруугаа төмсөгний доод хэсэгт байрлуулан хоёр төмсөгөө ээлжлэн тэмтэрч үзнэ. Тэмтрэх явцдаа дараах өөрчлөлт байгаа эсэхийг нягтална.
• Ямар     нэг     зангилаа,     овгор товгор  зүйлс тэмтрэгдэх  /төмсөгний  урд болон хажуу талд ямар нэгэн овгор зүйлс тэмтрэгдэх учиргүйг санах хэрэгтэй. Харин төмсөгний   ард   талд   төмсөгний   дайвар зангилаа мэт тэмтрэгдэж болох тул түүнтэй андуурч болохгүй. Эргэлзээтэй тохиолдолд эмчид хандаж шалгуулбал зохино/.
• Төмсөгтаталдах,эвгүй оргих
• Төмсөг орчмоор өвдөх
• Төмсөгний хэмжээ, нягтрал, хатуу зөөлөн нь жирийн байдгаас өөрчлөгдөх. Дээрх  шинж   тэмдэг  илэрвэл  мэргэжлийн эмчид хандаж, шинжлүүлэх нь зүйтэй юм. Нөхөн     үржихүйн     эрхтэн     тогтолцооны өвчин     эмгэг     хортой,     хоргүй     хавдар цөөнгүй тохиолддог. Эрчүүдэд тохиолддог нийтлэг хавдрын нэг бол түрүү булчирхайн хорт  хавдар   юм.   Үүнийг  бусад  эрхтэнд үсэрхийлэхээс   нь   өмнө  эрт   илрүүлэх   нь бүрэн төгс эмчлэгдэхэд ач холбогдолтой.