11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Цитомегаловирусын халдвар

            Цитомегаловирусын халдвар -  1956 онд нээгдсэн энэ вирус нь одоо болтол бүрэн судлагдаагүй.
Халдварлалт:  үрийн шингэн, умайн хүзүүний салс, шүлс, цус, хөхний сүүгээр дамжина. Нярай хүүхдүүд эхээсээ хөхний сүү эсвэл төрөх замаар халдвар авна. Цэцэрлэгийн насны хүүхдүүд ихэвчлэн шүлсээр дамжин бие биеээсээ халдвар авна. Насанд хүрэгчид дийлэнхи  тохиолдолд бэлгийн замаар халдвар авна.

Тархалт:  Маш өргөн тархалттай вирус, өсвөр насны хүүхдүүдийн 10-15% -ийг,  насанд хүрэгчдийн  30-50 % хүртэлх хувийг эзлэнэ.
Шинж тэмдэг:  хүний дархлалын байдлаас шууд хамаарна.  Дархлаа хэвийн үед цитомегаловирус нь ямар нэгэн шинж тэмдэг илрүүлэхгүйгээр бүхий л амьдралынхан турш хадгалагдах боломжтой. Энэ тохиолдолд хамгийн таагүй юм нь бусад хүнд халдаана.Цитомегаловирусын халдвар дараах байдлаар илрэнэ:
Төрөлхийн: жирэмсэн үед эхээс урагт халдварласан тохиолдолд зулбах, дутуу төрөх, амьгүй төрөлтийн шалтгаан болно. Нярайд элэг, дэлүү томрох, шарлалт удаан явагдах, дотор эрхтэнд цус харвах, мэдрэлийн систем, зүрх, уушгины гаж хөгжлүүд,  хараагүй, дүлий зэрэг төрөлхийн гаж хөгжлийг үүсгэдэг. Гэхдээ эдгээр өөрчлөлт бий болох нь зөвхөн эхийн жирэмсэн үед халдвар авах, вирусын идэвхжил, эхийн дархлаанаас шууд хамаарна.Харьцангуй ховор тохиолдолд хэвийн дархлаатай  хүнд ч  цитомегаловирусын хурц халдварын шинж болох  (нууц хугацаа 20-60 хоног, энэ үедээ гадаад орчиндоо халдварлалт өндөр байдаг)  мононуклеозын хам шинж илэрдэг: - халуурна, чичирч хөлрөнө, бие тавгүйрхэж ядрана, толгой болон булчин үе мөчдөөр өвдөх, хүзүүний тунгалагын зангилаа, элэг, дэлүү томрох, заримдаа арьсан дээр тууралт гарах, хэл буйлан дээр цагаан өнгөр тогтон шүлс ихээр ялгарна. Энэ зовиур 2 – 6 долоо хоног үргэлжилж өвчтөн бүрэн эдгэрнэ.
Цитомегаловирусын тархмал халдвар: ДОХ-ын халдвартай, хавдартай, туяа болон химийн эмчилгээ хийлгэж байгаа г.м. дархлаа огцом суларсан үед цитомегаловирусын тархмал халдвар илрэнэ. Энэ үед элэг, бөөрний дээд булчирхай, дэлүү, нойр булчирхай, бөөр гэмтэж, уушгины хатгаа, нарийн бүдүүн гэдэс, нүд, тархи болон захын мэдрэлийн үрэвслийн шинжээр илэрч болно. Эмэгтэйчүүдэд тархмал хэлбэр нь умай, өндгөвч, үтрээний үрэвсэл, умайн хүзүүн шархлаагаар, эрэгтэйчүүдэд төмсөг, чихний хажуугийн булчирхай, шээсний сүвний үрэвсэлийн шинжээр илэрч болно.