11-328378      info@tse-pu.mn
link 1
link 2
link 3

Эрэгтэйчүүдийн үргүйдэл

Эрчүүдийн үргүйдэл.Нэг жилийн хугацаанд хосууд ямар нэг жирэмсэнээс хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байхад жирэмслэхгүй байхыг үргүйдэл гэнэ. 35 дээш насны хосууд 6 сар жирэмслэх гэж оролдоод бүтэхгүй байвал шууд эмчид хандах ёстой байдаг. Үргүйдлийн шалтгааныг хувилж үзвэлҮргүйдэ...
» Дэлгэрэнгүй

Үргүйдлийн эмчилгээний үед анхаарах зүйл

Үргүйдлийн эмчилгээний үед юуг анхаарах ёстой вэ?Нас - хамгийн чухал хүчин зүйл. Нас ахих тусам хүүхэд олдох магадлал буурдаг гэдгийг хүн бүр мэднэ гэхдээ хиймлээр (IVF)үр шилжүүлэн суулгахад ч мөн нас нөлөөлнө.Эмэгтэйн нас 34с бага бол ivf аргаар жирэмсэлэх магадлал 38,7% хүүхэд...
» Дэлгэрэнгүй

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн 2 шатны шинжилгээ

Эрчүүдийн үргүйдлийн 2 шатны шинжилгээ.Дааврын шинжилгээ:Үргүйдэлтэй гэж оношлогдсон эрэгтэй хүн болгон дээр дааврын шинжилгээ (LH.FSH.TSH.D витамин,тестостерон,пролактин) хийж байвал зохистой.FSH,LH өндөр байвал Гипергонадотроп гидогонадизм гэнэ. FSH буюу шар бие сэдээгч даавар ...
» Дэлгэрэнгүй

Эрэгтэйчүүдийн үргүйдэл

 Хосууд ямар нэгэн хамгаалах хэрэгслэлгүйгээр 1жил ба түүнээс дээш хугацаанд бэлгийн  байнгын харьцаатай байсан ч хүүхэд олохгүй  бол үргүйдэлтэй байна гэж үздэг. Гадаадын эрдэмтэдийн судалснаар хосуудын 15 орчим хувь нь үргүйдэлтэй байдаг. Үргүйдлийн  тал шахуу  хувь нь эрчүүдээс хамааралтай байдаг.
Эрчүүдийн үргүйдлийг төрлөхийн ба олдмол үргүйдэл гэж ангилдаг.
Үргүйдэл нь маш олон  шалтгаантай . Жишээ нь
Үрийн шингэн бага байх, эр бэлгийн эсийн хөдөлгөөн сул , эр бэлгийн эсийн хэлбэр өөрчлөгдсөн буюу гажигтай байх, эр бэлгийн эс дамжуулах зам бөглөрсөн ,архаг өвчнүүдээс шалтгаалах ялангуяа гахайн хавдараар өвчлөх , төмсөг гэмтэх, БЗХӨ-өөр удаан хугацаагаар олон дахин өвдөх, амьдралын буруу хэвшил  гэх мэт  олон шалтгаан байдаг. Дараах шинж тэмдэгүүд илэрч байвал мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй .
•    Дур тавих үед үрийн шингэн гарахгүй бол
•    Бэлэг эрхтний хөвчрөл муудах
•    Төмсөг  хавдах, хөндүүрлэх
•    Үрийн шингэн цустай гарсан үед
•    Үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо 40 саяаас доош байх
•    БЗХӨ халдвөр  авч түрүү булчирхай,төмсөг үрэвсэж байсан, 
•    Ивэрхий, төмсөг, хуухнаг шодойн мэс засал хийлгэсэн
Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүй гэдэг бол маш нарийн үйлдэл процесс  бөгөөд эрүүл боловсорсон эс  эмэгтэйн өндгөн эсрүү нэвтрэн орох ёстой.Үүний тулд бэлэг эрхтний хөгжил бойжилт зөв, ядаж нэг төмсөг нь эрүүл хэвийн ажиллагаатай , эр бэлгийн эс боловсорход дэмждэг дааварууд хангалттай ялгаруулдаг байх хэрэгтэй. Төмсөгт боловсорсон эр бэлгийн эсүүд түрүү булчирхай , дайвар булчирхайнуудын шүүрэлтэй нэгдэж үрийн шингэн болж гадагшилдаг. Гарах үрийн шингэн 2 мл-ээс багагүй хэмжээтэй  дотор нь 40 саяаас цөөнгүй эр бэлгийн эсүүд  агуулсан байвал үр тогтоодог. .Хэрэв эр бэлгийн эсүүд үүнээс цөөн тохиолдолд үрийн шингэн өндгөн эсэд нэвтэрч үр тогтоох магадлал маш бага болдог. Эр бэлгийн эсүүд зөв хэлбэртэй,хөдөлгөөн сайтай байж өндгөн эсэд хүрч очиж үүргээ гүйцэтгэнэ. Эр бэлгийн эсүүдийг хурдан хөдөлгөөнтэй, удаан хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй гэж 3 ангилна. Гэтэл үр тогтоохын тулд нийт эр бэлгийн эсүүдийн 40 хувиас доошгүй  хувь нь сайн хөдөлгөөнтэй байх ёстой.
Зарим нэг эмчилгээ болон өвчнүүдээс эрэгтэйчүүдийн үргүйдэл үүсч болно. Үүнд
    -Варикоцеле буюу төмсөгний хураагуур судасны өргөслөөс болж      төмсөгний хөргөх  тогтолцоо алдагдаж эр бэлгийн эсийн тоо цөөрч , хөдөлгөөн нь удааширдаг. Энэ нь бас нэг үргүйдлийн шалтгаан болдог. Варикоцелегийн үед хийгддэг хагалгаа бол     үргүйдлийн үед хийдэг хамгийн түгээмэл мэс засал гэж хэлж болох юм.
    -БЗХӨ нь эр бэлгийн эсийн чанарт муугаар нөлөөлөхөөс гадна үр дамжуулах сувгуудыг үрэвсүүлж битүүрүүлдэг. Ялангуяа  заг хүйтэн, хламид нь үргүйдэл үүсгэдэг.
    -Түрүү булчирхайн үрэвсэл
    -Төмсөгний үрэвсэл( ялангуяа гахайн хавдараас үүдэлтэй)
    -Шээс бэлгийн замын бусад үрэвсэлүүд
    -Үрийн шингэн шодойгоор гадагшлах ёстой байтал үрийн шингэн давсагруу орох тохиолдол байдаг. Түрүү булчирхай болон шээсний сувагын мэс заслын дараа,чихрийн шижин,түрүү булчирхайн хоргүй томролтонд хэрэглэдэг Тамсулозин Теразосин зэрэг эмүүдийг хэрэглэхэд  заримдаа үрийн шингэн давсагруу ордог болчихдог
    -Үрийн шингэн гадгашлахгүй байх:Нуруу нугасны гэмтэлтэй зарим хүмүүс эр бэлгийн эс боловсруулж байгаа боловч гадагшлуулж  чадахгүй болох тохиолдол байна.
    -Хавдараас шалтгаалах:Хортой болон хоргүй хавдар нь нөхөн үржихүйн эрхтэнүүдэд шууд болон дам   нөлөөдөг.Туяа болон химийн эмчилгээ мөн сөрөг нөлөөтэй
    -Саатсан төмсөг:Ургын хөгжлийн үед нэг эсвэл 2 төмсөг хоёулаа доош хуухнагруугаа буулгүй   саатсан байх тохиолдол нилээд байдаг.Саатсан төмсөгний үйл ажиллагаа алдагддаг
    -Дааврын өөрчлөлт:Үргүйдэлд төмсөгний үйл ажиллагааны алдагдал эсвэл тархинд байх булчирхай (гипоталимус ,гипофиз)бэлгийн дааврын ялгаралтанд нөлөөлнө.
    Үрийн сувгийн согог:Бэлгийн замын өвчин болон гэмтлийн улмаас үрийн суваг бөглөрдөг. Зарим тохиолдолд төрлөхийн  төмсөгний дайвар (эр бэлгийн эс нөөцлөгддөг газар) сувгийн битүүрэлтэй , дутуу хөгжсөн  байх тохиолдол байж болно.Мөн огт үрийн суваггүй төрсөн ч байж болно.
    Хромосомын гажиг Клайнфелтерын синдром:Эр хүний хромосом ХУ байх ёстой энэ ахм шинжийн үед хромсом нь ХХУ  байснаас бэлэг эрхтний гажигтай төрдөг.
    Бэлгийн үйл ажиллагааны алдагдал:Бэлэг эрхтний хөвчрөл муудсан, ,хурдан дур тавидаг, үрийн шингэн гарах үед өвдөддөг үргүйдлийн чиглэлийн шинжилгээ өгч үзэх хэрэгтэй.
    Зарим эмүүдТестотерон нөхөх эмчилгээ, удаан хугацаагаар стеройд бэлдмэл хэргэлсэнээр төмсөг хатингаршиж үргүйдэлд хүрдэг. (тамирчид, хүч тэнхээ орохын тулд хэрэглэдэг)
             Орчны нөлөө:Ажлын хэт халуун нөхцөл, хорт бодис , цацраг туяа зэрэг нь эр бэлгийн эсийн боловсролтод муугаар нөлөөлдөг. Мөн Пестицид,органофосфат,этилен дибромид зэрэг шавьж устгах бодисууд нь эр бэлгийн эсэд муугаар нөлөөлөхөөс гадна  төмсөгний хавдар үүсгэх магадлалтай.
            Хүнд металын хордлого  Мөнгөн усны хордлого нь үргүйдэл үүсгэх нэг шалтгаан болно.
              Рентген туяаны нөлөөгөөр эр бэлгийн эсийн боловсруулалт багасдаг.Туяаны нөлөөгөөр багассан бол ажлын нөхцөл өөрчилсөн тохиолдолд хэдэн жил болж байж хэвийн байдалдаа ордог.
            Төмсөг хэт халах: Байнга халуун ванн, саунд  хэт удаан хугацаагаар суух , хэт бариу өмд өмсөх нь төмсөгний темпратурыг хэвийн хэмжээнээс ихэсгэж эр бэлгийн эсийн боловсролтыг багасгадаг.
        Архийг их хэмжээгээр  хэтрүүлэн хэргэлснээр цусан дахь тестотероны хэмжээ буурч үргүйдэл, бэлгийн сулралд хүргэнэ. Мөн архи нь элгийг маш их гэмтээдэг ба элэг муудах нь үргүйдлийн  бас нэг шалтгаан болдог.
         Тамхи , дам тамхидалтын улмаас   эр бэлгийн эсийн тоо болон чанарт муугаар хамгийн их нөлөөлдөг.
         Хүнд хэлбэрийн удаан хугацааны стресс нь эр бэлгийн эсийн тоо болон чанарт  нөлөөлдөг. нөгөө талаар үргүйдлиийн асуудал  нь тухайн хүнд их стресс үүсгэдэг.
         Витамин, цайр, селен, фолийн хүчлийн дутагдал нь бас л сөрөг нөлөөтэй.Жингийн илүүдэл болон жингийн дутагдал нь дааврын өөрчлөлтөнд хүргэж үргүйдэл үүсгэж болно.
35 наснаас эхлэн үр тогтоох чадвар буурч эхэлдэг .Иймд 35 наснаас дээших хүмүүс 6 сарын хугацаанд ямар нэгэн хамгаалах  хэрэгсэл хэрэглэхгүй байнгын бэлгийн харьцаанд байхад жирэмслээгүй бол үргүйдэлтэй байна гэж үзнэ .Үргүйдэлтэй гэгдэх ихэнх хосуудад үргүйдэлд хүргэх олон шалтгаан байдаг.Иймд хосоороо үзүүлж шалтгааныг нь хэд хэдэн  шинжилгээ  хийлгэсний дүнд тодруулдаг.
Эрэгтэйчүүдийн үргүйдэл нь маш олон шалтгаантай нь дээрх  асуудлуудаас харагдаж байна. Гэвч эдгээрээс манай орны нөхцөлд  олдмол  үргүйдэл  маш их тохиолдох боллоо.
Олдмол үргүйдлийг үүсгэж байгаа хүчин зүйлүүдээс хамгийн их тохиолддог нь бэлгийн замын халдварт өвчин юм. Нийгэмд бэлгийн хэт замбараагүй хавьтал газар авснаас БЗХӨ их тархаж байна.  БЗХӨ  нь эрт эмчлүүлэхгүй удаах, өөрөө дур мэдэн эм ууж архагшуулах  зэрэгээс болж халдвар түрүү булчирхай нөхөн үржихүйн эрхтнүүдийг өвчлүүлдэг. Удаан хугацааны турш  өвчтэй явснаар бэлгийн сулралтай болох үргүйдэх үндсэн нөхцөл бүрэлддэг гэж хэлж болно.
Бас манайд  нилээд элбэг тохиолддог  үргүйдлийн шалтгааны нэг бол төмсөгний гэмтэл бэртэл байдаг. Өсвөр насны хөвгүүд болон залуус нэгнийхээ төмсөгрүү өшиглөж цохиж бэртээснээр тухайн хүнийг насан туршид нь үрийн зулай үнэрлэхгүй аймшигт зовлонд унагааж байгаагаа мэддэггүй нь маш харамсалтай.
Үргүйдлийн шалтгааныг тодорхойлохын тулд шат дараалсан олон шинжилгээ хийж тогтоохоос гадна манай орны хувьд тодорхойлох боломжгүй нөхцөлд өндөр хөгжилтэй орнуудын нөхөн үржихүйн эмнэлгүүдэд хандах хэрэгтэй.