11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Трихомониаз

 Трихомониаз - Trichomonas vaginalis гэх нэг эст эгэл биетнээр үүсгэгддэг  хамгийн элбэг тохиолддог бэлгийн замын халдварт өвчнүүдийн  юм.
Халдварлалт:  Бэлгийн хавьтлаар халварлах бөгөөд амаар болон шулуун гэдсээр  халдварлах нь  бараг үгүй  юм.  Trichomonas vaginalis гадаад орчинд чийгтэй нойтон тохиолдолд хэдэн цаг амьдрах чадвартай тул ахуйн  халдварлалт  боломжтой гэж үздэг байна (нойтон бие угаагч, биенийй алчуур гэх мэт). Трихомониазыг ахуйн замаар халдварлаж болдог  бэлгийн замыг цорын ганц халдвар гэж үздэг боловч ахуйн халдварлалтын туйлын бага гэдгийг анхаарна уу.  Ахуйн халдварлалт гэж үзсэн халдварын ихэнхи нь  хожуу илрүүлсэн архаг халдвар байдаг.
Нууц хугацаа:  5 хоногоос  4 долоо хоног
Шинж тэмдэг: Ихэвчлэн эмэгтэйчүүдийн үтрээ, эрэгтэйчүүдийн шээсний сүв, түрүү булчирхай өвчилнө.
Эмэгтэйчүүдэд:
үтрээнээс  шингэн, элбэг шаргалдуу, эвгүй үнэртэй ялгадас гарна,гадна бэлэг эрхтэн загатнаж, улайж хорсоно бэлгийн хавьтал хийх үед өвдөнө ,шээхэд хорсоно
Эрэгтэйчүүдэд: ихэнхи тохиолдолд шинж тэмдэггүй явагдана, илрэх шинж нь: шээсний сүвнээс бага зэргийн идээрхэг салсархаг цэхэр ялгадас гарна
шээхэд хорсоно, ирвэгнэнэ, эвгүй таагүй оргино түрүү булчирхайн үрэвссэн тохиолдолд түрүү булчирхайн үрэвслийн шинж тэмдэг гарна (түрүү булчирхайн үрэвсэл-ийг харах)
Хүндрэл:  Сүүлийн үед олон эрдэмтэдийн судалгааны дүнд трихомониаз нь эхчүүдийн  ургийн ус эрт гарах болон дутуу төрөлтийн  нэг шалтгаан болж байгааг баталжээ. Эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн үрэвслийг үүсгэнэ. Мөн бөөрний үрэвслийн нэг шалтгаан ч болдог байна.
 Анхаарах зүйлс:
-Трихомониазанд зориулсан нэг удаагийн тариа байдаггүй
-Трихомониазанд хэрэглэдэг эмүүдийг бусад өвчинд өргөнөөр хэрэглэдэг тул эмэнд дасал болсон хэлбэрүүд элбэг тохиолддог байна