11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Cryptorchidism - Крипторхизм

Cryptorchidism - КрипторхизмТөмсөг хуухнагт бууж ирээгүй саатсан байхыг Крипторхизм гэнэ. Ургийн хэвлийд төмсөг бүрэлдээд  аажмаар доош бууж хуухнагт орж ирэх ёстой. Нярайн эхний 3 сард саатсан төмсөгний 80% нь аяндаа доошилж хуухнагтаа буудаг. 1% нь жинхэнэ крипторхизм тохиолдоно. Крипторхиз...
» Дэлгэрэнгүй

Параффинома

ПараффиномаЭнэ сэдвээр элдэв зураг оруулахгүй энэ талаар бид зурагт радиогоор байнга ярьж хангалттай тайлбарласан гэж үзэж байтал ийм асуудалтай хүмүүс тасрахгүй ирж биднийг ийм юм хийдэг үү гэж байнга асууж шалгаагаад байгаа тул аргагүй эрхэнд доорх зургуудыг орууллаа.Бэлэг эрхтэнээрээ тог...
» Дэлгэрэнгүй

Төмсөгний хавдар

Төмсөгний хорт хавдар нь ихэвчлэн залуучуудад элбэг тохиолддог ч 29-35 насны хоорондох эрчүүдэд хамгийн нийтлэг. Ямар ч өвдөлтгүй зангилаа, овгор товгор зүйл төмсгөнд тэмтрэгдэх, эсвэл төмсөгний хэмжээ, нягтрал нь жирийн байдгаас өөрчлөгдөх зэрэг нь төмсөгний хорт хавдрын хамгийн эхний шинж тэмдэг юм. Үүнээс гадна хэвлийн доод хэсэг, цавь орчмоор өвдөх шинж тэмдэг илэрч болно. Ихэнх эрэгтэй хавдар үүссэнийг мэддэггүй, мэдлээ ч шууд эмчид очдоггүй. Үүнээс болж хорт хавдар бусад эрхтэнд үсэрхийлдэг. Иймд хорт хавдрыг эрт илрүүлэх тусмаа эмчилгээний үр дүн сайн байна гэдгийг хүн бүр төдийлэн ухамсарладаггүй ажээ. Төмсөгний хорт хавдрыг мэргэжлийн эмч, төдийгүй төмсгөө шалгаж хэвшсэн эрэгтэйчүүд өөрсдөө ч оношилж болдог. Хорт       хавдар       бүрэн       оношлогдсон тохиолдолд мэс заслын аргаар төмсгийг авах эмчилгээ хийнэ. Үлдсэн нэг төмсөг нь даавар ялгаруулах, бэлгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой. Төмсөгний хорт хавдар үүсэх шалтгааныг бүрэн тогтоогоогүй байна. Гэхдээ төмсөг хуухнагт буухгүйудах нь хорт хавдар үүсэх гол шалтгаан болдог.
Хэдийгээр эрэгтэй хүүхдийг төрөнгүүт төмсөг нь байгаа эсэхийг эмч нар шалгадаг ч гэсэн эцэг эхчүүд ч бас анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Заримдаа төмсөг нь буугаагүй хүүхдийг өсвөр насанд нь эсвэл бүр түүнээс ч хожуу мэдэх тохиолдол гардаг. Энэ үед төмсөгний хорт хавдар аль хэдийн үүссэн байж болзошгүй. Иймд бага насны эрэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ төмсгийг шалгаж, хоёр төмсөг нь хуухнагтаа байгаа эсэхийг мэдэхэд илүүдэхгүй. Хэрвээ аль нэг талын төмсөг эсвэл хоёулаа буугаагүй тохиолдолд эмнэлэгт хандаж төмсгийг буулгах мэс засал хийлгэх нь зүйтэй юм.
Төмсгөө  хэрхэн өөрөө шалгах вэ? 
Төмсөгний хавдрыг илрүүлэхэд төмсгөө өөрөө шалгаж үзэж байх нь хааяа нэг эмнэлгийн үзлэгт орж биеэ шинжлүүлэхээс илүү үр дүнтэй байдаг гэж зарим хавдар судлаачид үздэг. Иймд эрчүүд сар бүр тогтмол нэг өдрийг сонгон төмсгөө  өөрсдөө шалгаж сурах нь чухал юм. Төмсгөө халуун усанд орж байх үедээ ( шалгах нь тохиромжтой байдаг. Учир нь халууны үйлчлэлээр хуухнаг сунаж, төмсгийг
Тэмтрэхэд илүү хялбар болно. 14-өөс дээш насны бүх эрчүүд төмсгөө өөрөө шалгах үзлэгийг тогтмол хийх ёстой. Төмсгөө шалгах аргачлал:
Толины өмнө зогсож байгаад хуухнагаа сайтар ажиглан гадна талаас нь ажиглагдах өөрчлөлт байгаа эсэхийг шалгана. Дараа нь хоёр эрхий, долоовор, дунд хуруугаар төмсгийг хоёр талаас нь барьж зөөлөн тэмтэрнэ. Эрхий хуруунуудаа төмсөгний дээд талд, дунд ба долоовор хуруугаа төмсөгний доод хэсэгт байрлуулан хоёр төмсөгөө ээлжлэн тэмтэрч үзнэ. Тэмтрэх явцдаа дараах өөрчлөлт байгаа эсэхийг нягтална.
• Ямар     нэг     зангилаа,     овгор товгор  зүйлс тэмтрэгдэх  /төмсөгний  урд болон хажуу талд ямар нэгэн овгор зүйлс тэмтрэгдэх учиргүйг санах хэрэгтэй. Харин төмсөгний   ард   талд   төмсөгний   дайвар зангилаа мэт тэмтрэгдэж болох тул түүнтэй андуурч болохгүй. Эргэлзээтэй тохиолдолд эмчид хандаж шалгуулбал зохино/.
• Төмсөгтаталдах,эвгүй оргих
• Төмсөг орчмоор өвдөх
• Төмсөгний хэмжээ, нягтрал, хатуу зөөлөн нь жирийн байдгаас өөрчлөгдөх. Дээрх  шинж   тэмдэг  илэрвэл  мэргэжлийн эмчид хандаж, шинжлүүлэх нь зүйтэй юм. Нөхөн     үржихүйн     эрхтэн     тогтолцооны өвчин     эмгэг     хортой,     хоргүй     хавдар цөөнгүй тохиолддог. Эрчүүдэд тохиолддог нийтлэг хавдрын нэг бол түрүү булчирхайн хорт  хавдар   юм.   Үүнийг  бусад  эрхтэнд үсэрхийлэхээс   нь   өмнө  эрт   илрүүлэх   нь бүрэн төгс эмчлэгдэхэд ач холбогдолтой.