11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Хламидиоз

  Хламидиоз  гэдэг өвчин нь шээсний сүв, шулуун гэдэс, үтрээ, умайн хүзүү, үрийн хоолой, өндгөвч, түрүү булчирхай, төмсөг зэрэг шээс бэлгийн дотор гадна бэлэг эрхтэнийг гэмтээдэг бэлгийн  халдварт өвчнүүдийг нэг юм. Үүсгэгч нь  Chlamydia trachomatis.
Тархалт: Хламидиоз нь хамгийн эртний өвчнүүдийн нэг юм. Бэлгийн замаар дамждаг халдварт өвчнүүдийн дотор хламидиоз нь трихомониазын дараа ордог өвчин юм.  Бэлгийн идэвхтэй амьдралтай  15- 35 насныхны дунд 10--20%  тохиолддог  гэж үздэг байна.
Халдварлах зам: Үтрээ болон шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварладаг. Амаар бэлгийн хавьталд орсон тохиолдолд мөн халдварлах боломжтой гэж үздэг. Хүүхэд төрөх үед эхээс төрөх замаар халдар аван нүд, уушгины үрэвслээр илэрдэг. Жорлонгийн суултуур, усан сан, саун, нийтийн алчуур, сав суулга гэх мэт ахуйн халдварлалт бараг үгүй, учир нь Chlamydia trachomatis гадаад орчинд тэсвэр муутай.
Өвчний нууц хугацаа: 1-3 долоо хоног
Шинж тэмдэг: Хламидиоз эрэгтэйчүүдийн  46%, эмэгтэйчүүдийн 67% огт шинж тэмдэггүй явагддаг. Эрэгтэйчүүдэд илрэх хамгийн элбэг шинж тэмдэг бол шээсний сүвний үрэвсэл мөн төмсөгнийй дайвар, түрүү булчирхай, үе мөчний үрэвслүүдээр илэрч болно. Үүний улмаас үргүйдэл бий болж бэлгийн сулралд ордог.Хламидиозын үед  хамгийн элбэг тохиолддог зовиурууд:
- умайн хүзүүн үрэвсэл: умайн хүзүү улайсан, бага зэрэг хавагнана, ойд үнэргүй салсархаг ялгадас гарна
-шээсний сүвний үрэвсэл: шээс ойр ойрхон хүрнэ, загатнанга, шээхэд бага зэрэг шархирна, бага зэргийн салсархаг зэхэр ялгадас гарна
-үрийн хоолойн үрэвсэл: хэвлийн доодп хэсгээр өвдөх, сарын тэмдгийн өмнөхөн цагаан юмны ялгарал ихсэх, үрийн хоолой битүүрснээс үргүйдэлд хүрэх
-түрүү булчирхайн архаг үрэвсэл: цавь орчим, гуя дагаж өвдөх, шээс ойр ойрхон хүрэх, шээхэд хорсох
-шулуун гэдэсний үрэвсэл: шулуун гэдэснээс ялгадас гарах, орчим хавьд нь өвдөх

-төмсөгний дайврын үрэвсэл: төмсөг хавагнах, өвдөх, хурц үрэвслийн үед халуурах

-нүдний  үрэвсэл: насанд хүрэгчдэд нүд улайх, нуух гарах, гэрэлд гялбах, жилдээ 3-4 удаа дахидаг, ямар нэгэн эмчилгээгүй намждаг
-амьсгалын замын дээд хэсгийн үрэвсэл: ойр ойрхон дахилт ихтэй удаан үргэлжилдэг ханиалга.
-нярайд: төрснөөс хойши 4-10 долоо хоног дээр халуурахгүйгээр амьсгаадаж, үе үе хөхүүлж ханиана, хөхрөнө, мөн нярайд төрснөөс хойш 5- 10 хоног дээр нүднээс идээ гарч нүд өвдөнө
-охидод: ойр ойрхон шээнэ, бэлэг эрхтэн загатнана, ялгадас гарна
Хламидын хүндрэл:
Эрэгтэйчүүдэд - төмсөгний дайврын болон түрүү булчирхайн үрэвсэл, үргүйдэл, бэлгийн сулрал
Эмэгтэйчүүдэд – умай ба дайвруудын үрэвслээс болсон үргүйдэл
Мөн бас нэгэн  хүндрэлд Рейтерийн өвчинг хамааруулж болно – нүд, үе мөч, шээсний сүвний үрэвсэл (эмэгтэйчүүдэд умайн хүзүүний үрэвсэл) хавсран тохиолдох хэлбэр юм.