11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Шөнийн террорист

Шөнийн террорист

Шөнө дөлөөр ид нойрон дундаа амарч байхад шал хяхтануулж, жорлонгийн ус татан, бие засаж таны нойрыг хулжаадаг хүн танай гэрт байгаа юу? Шөнө унтаж амраахгүй байн байн жорлон орж бие засдаг шөнийн террористыг та хэр удаан тэсэж байна? Шөнө унтаж амраагүйгээс болж нүүрэн дээр үрчлээ нэмэгдэж, маргааш өдрийн ажиллах идэвхи буурч, тархи толгой сайн ажиллахгүй мартамхай болж, тамир тэнхээ ч буурч, дархлаа суларч амархан ханиад хүрч, уур уцаартай болж байна уу? Шөнийн террористоос болж тэр айл тэр чигээрээ хохирдог. Шөнийн цагаар мелатонин даавар биеийн биологийн цагийг тохируулж байдаг өөрөөр хэлбэл биемахбодь шөнийн горимд шилждэг. Шөнийн цагаар хүний зүрх судас, даавар, булчин, тархи өдрийн цагаас ондоо горимоор ажилладаг. Шөнө босож сэрсэнээс болж мелатонины нийлэгжилт зогсож эрүүл мэндэд сөрөг үр дагавар гардаг.
Мелатонин буюу шөнийн даавар нь
1. Дотоод шүүрлийн бусад даавруудын нийлэгжилтэнд нөлөөл

дөг.
2. Нойр зохицуулдаг.
3. Хүчтэй антиоксидант чөлөөт радикалуудыг багасгаж эсийн гэмтэлээс сэргийлж хөгшрөлтийг удаашруулдаг.
4. Хавдарын эсрэг үйлчилгээтэй шөнийн цагаар ажилдаг хүмүүст хавдар үүсэх магадлал өндөр байдаг.
5. Стрессын эсрэг үйлчилгээтэй стресс, түгшүүр, гутралын эсрэг биемахбодын хамгаалах систем юм.
6. Дархлаа сайжруулдаг дархлааны тогтолцоог зохицуулах дэмжих үйлчилгээ үзүүлдэг. Ийм олон үйлчилгээтэй даавар маань зөвхөн шөнийн цагаар харанхуйд хүний биед нийлэгждэг, гэрлийн нөлөөгөөр нийлэгжих нь зогсдог. Оройн 21°° мелатонин ялгарч эхэлнэ. Үүгээрээ унтах бэлтгэл хангагдана. 24-04 хамгийн ихээр ялгараад, үүрээр ялгаралт нь багасдаг.Хүний биологийн цагийн ажилладаг зарчимыг нээсэн нээлт 2017 онд Нобелийн шагнал хүртсэн. Шөнө дунд сэрсэнээр энэ бүх нарийн процесс алдагддаг.Бид байгалийн жамыг дагаж, байгалийн цагийн хэмнэлийн дагуу амьдрах учиртай. Хүн өдөрт 7-8 цаг унтах ёстой байтал. Шөнийн террористоос болж 1 цаг нойргүй явбал. 7 хоногийн дараа 7 цагийн нойрны өрөнд орно. Өрөө сүүлд хүүтэй нь төлөх хэрэгтэй болдог. Шөнийн цагаар бэлгийн дааврууд болон өсөлтийн дааврууд ялгардаг. Хүүхэд унтаж байхдаа өсөж, тарган хүмүүс шөнө турж, тамирчид унтаж байхад нь булчин нэмэгдэж хүч ордог нь үүнтэй холбоотой. Шөнө 7-8 цаг тас харанхуйд тасралтгүй унтаж чадахгүй бол энэ бүх процесс явагдахгүй. Шөнө террордож жорлон олон дахин орж шээгээд байгаа хүнд ч мөн адил нойрны дутагдлын асуудалууд үүсэж байгаа. Таньд тохиолдож байгаа асуудлаас ч дор зүйлс шөнөөр босож шээгчдэд үүссэн байдаг. Учир нь шөнө тогтмол босож шээнэ гэдэг тухайн хүнд эрүүл мэндийн хувьд нилээн том өөрчлөлт бий болсоныг илтгэж байгаа юм. Ер нь эрүүл хүн шөнө босож шээдэг байх ёсгүй. Шөнийн шээлт буюу ноктурия үүсэх шалтгаанууд.
1. Бөөр маш их шээс үйлдвэрлэж давсаг амархан дүүрч байгаа. Чихрийн шижингийн үед шингэн юм их уух өөрийгөө хоргүйжүүлэх шаардлага их гардаг тул байнга шээх шаардлага их гардаг.
2. Түрүү булчирхайн үрэвсэл түрүү булчирхайн хоргүй томролын үед давсаг дахь шээсээ бүрэн суллаж чаддаггүйгээс болж шээс үлддэг. Улмаар давсаг шээсээр богино хугацаанд дүүрч дахин шээх хэрэг гардаг.
3. Цус багадалтаас болж давсагны цусан хангамж муудаж шөнө шээхэд нөлөөлдөг. Цус гэдэг маань цусны улаан эсээс тогтоно. Улаан эс дотор гемоглобин гэх төмөр уургийн нэгдэл О2-тэй (хүчилтөрөгч) нэгдэж бүх эд эсэд О2 түгээж буцааж СО2 (нүүрсхүчлийн хийг) авч гадагшлуулдаг. Гэтэл гемоглобин үүсэхэд шаардлагатай төмөр, В12, фолийн хүчил багатай хоол хүнс хэрэглэдэг эсвэл гэдэснээсээ шимэгдүүлж авах чадваргүй бол чанаргүй улаан эс үүсэж цус багадалт үүснэ. Настай хүмүүст ходоод гэдэсний хучуур эсүүд цөөрдөг, нойр булчирхайн үйл ажиллагаа буурдаг тул хүнснээс хэрэгцээт төмөрөө авж чаддаггүй. Бид төмөр их агуулдаг улаан махыг иддэг боловч мах сүү холилдохоор шимэгдэлт буурдаг. Төмрийн шимэгдэлтийг сүүн дэхь кальци бууруулдаг. Тиймээс банштай цай идээд төмрөө нөхөх хэцүү л байх нь. Настай хүмүүсийн гар, нүүрэн дээр бор толбонууд үүсээд байдаг энэ нь төмөр дутагдлыг илтгэдэг. Биед төмөр дутагдахад төмрөө нөөцөлж буй нь илрэл юм. Мах идсэнээр уураг, төмрөөс гадна В12 витаминыг бас авдаг та мах идэхээ болиод цагаан хоолтон болвол, төмөр ба В12-н дутагдалд орно гэдгээ бас тооцоолох хэрэгтэй. В12 витамин нь цус төлжилтөнд чухал үүрэгтэй. Гэтэл настай хүмүүс мөн адил гэдэс нь шимэж авах чадвар буурсанаас В12 дутагддаг. Гэдсэнд маш олон ашигтай нянгууд байдаг тэдгээр нянгууд В12 нийлэгжүүлж бидэнд бэлэглэдэг. Чамлахааргүй ихийг бидэнд өгч тус болдог. Гэтэл бид эдгээр нянгуудаа өөрсдөө алчихдаг. Антибиотик, өвчин намдаах эм, цусан дахь сахар бууруулах эм, цусны өөх багасгах эм, сүрьеэгийн эм зэрэг баахан химийн гаралтай эм хэрэглээд л өөрсдийн талын нянгаа алчихдаг. Хоол боловсруулах замын үрэвсэлтэй шархтай хүмүүст (архичин, тамхичин хүмүүс бас хамаарна) В12 дутагдалтай байдаг. Ингэхэд цус багадалт шөнө шээх 2 ямар хамаатай байна? Шээс шахаж гаргахад давсагны булчин агших ёстой. Булчин агшиж ажиллахын тулд энерги хэрэгтэй. Энерги үүсэхийн тулд О2 хэрэгтэй. Цус багадалтын үед захын эд эсэд очих О2 бага байна. Улмаар булчин хүчгүй сул болно шээсээ бүрэн шахаж гаргахгүй шээс үлдээд байна. Тамхины нөлөөгөөр судас нарийсч түрүү булчирхай, давсаг, төмсөгний цусан хангамж муудаж үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлдөг. Зүрхний цусан хангамжийн дутагдал гэж хүн бүр сонсож байсан үүнтэй адил давсагны булчингийн цусан хангамжийн дутагдал байдаг түүний нэг илрэл нь ноктури.
4. Саркопени давсаг, түрүү булчирхай, хэвлийн ёроолын булчингууд оролцож байж хүн шээдэг. Гэтэл тэр булчингуудын чанар муудаж, жижгэрвэл яах бол? Бас л шээсээ бүрэн шавхаж чадахгүй шөнийн террорист болж хувирна. Саркопени буюу булчингийн хүч, хэмжээ багассан хүмүүсийг та олон удаа харж байсан. Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхэд, хүнд өвчтэй турж эцсэн хүн, хөгширөөд таяг тулж яваа хүн. Гэхдээ та ч гэсэн D3, омега-3, төмөр, В12 дутагдалтай бол саркопенитэй болсон байх магадлалтай. D3 витамин хүүхдийн рахитанд уулгадаг бас настай хүмүүст булчингийн сулралтай болгохгүй нь тулд тогтмол өгөх ёстой гэдгийг хүмүүс тэр болгон мэддэгүй.
5. Даавруудын дутагдал бэлгийн дааврууд тестостерон, эстроген, прогестрон дутагдаад ирэхээр илэрдэг 1 шинж нь ноктури. Бэлгийн дааврууд бэлгийн үйл ажиллагаа хариуцахаас гадна өөр маш олон үүрэгтэй. Бэлгийн дааврууд дутагдах буюу гипогонадизм, цэвэршилтийн үед тархины үйл ажиллагаа буурч тархи жижгэрнэ, яс сийрэгжинэ, цус төлжилт буурна, булчингийн жин хүч багасна. Давсагны дотор хана дааврын нөлөөгөөр үүсэж үрждэг. Даавар дутагдвал давсагны хана нимгэрч гүнд байдаг мэдрэлийн ширхэг, мэдрэгчид ил болж байнга цочирч ойр ойр шээх хэрэгтэй болно. Гэв гэнэт шээнэ, чавдуулна. Дээр нь бас шөнө босож шээх үедээ хүмүүсийг сэрээхгүй гэж хичээж стрессд орно. Шөнийн шээлт ноктури бол байдал нилээд хүндэрч газар авсаны шинж тэмдэг. Тиймээс шөнийн террористыг ойлгож өрөвдөж эмчид үзүүлж эхо, цеш, шеш, D3, омега-3, ферритин, В12 зэрэг шинжилгээг нь өгүүлээрэй!